
Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон зуны XXXI олимпийн наадмын таеквондогийн төрөлд манай улсаас анх удаа тамирчин оролцсон. Тус тэмцээний 68 кг-ийн жинд "Алдар" спорт хорооны тамирчин Пүрэвжавын Тэмүүжин оролцож, шилдэг 8-д үлдсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
Уржигдар эх орондоо ирсэн түүнд Монголын таеквондогийн холбооноос амжилтыг нь үнэлж, "2020 УБА" улсын дугаартай “Приус 30” маркийн авто машин бэлэглэсэн байна. Тус автомашины улсын дугаар нь Токио 2020 олимпийн наадамд амжилттай оролцохыг бэлэгдсэн ажээ.
П.Тэмүүжинд "Алдар" спорт хорооноос машин бэлгэнд өгчээ | ||
Үзсэн: 2065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.