Шууд Chart

Ахмад багш нар 36 сарын буцалтгүй тусламжийг хэвээр нь үлдээхийг хүсч байна

2016-08-31 12:23:43

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Монголын ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад хувийн хэвшлийн 130 бага, дунд сургуульд 8000 гаруй багш ажилладаг. 2016 оны төсвийн тодотголоор нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа нь хувийн хэвшлийнхэнд хүнд тусч байгааг багш нарын төлөөлөл хэлэв. Мөн хувийн сургуулиудын хувьсах зардлын 80 хувь нь олгогдоод үлдсэн нь танагддаг байдлыг бүрэн олгох тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

Ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнөөгийн нөхцөлд зайлшгүй шаардлагатай тул даруй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гээд хуульд өөрчлөлт оруулах тухай санал хүлээлгэж өгөв. Тэд хэлэхдээ, боловсролын байгууллагаас тэтгэвэртээ гарсан олон мянган ахмад багш нар ялангуяа 1996 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон ахмад багш нар туйлын хүнд амьдарч байна. Бид улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгож энэ хүнд байдлаас 1-2 жилийн дараа гарах байх гэсэн өөдрөг сэтгэлтэй харж байна. Гагцхүү олон жил олны үр хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж тэтгэвэртээ гарч байгаа ахмад багш нарт олгодог 24, 36 сарын буцалтгүй тусламжийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсч байна гэсэн юм.


Ахмад багш нар 36 сарын буцалтгүй тусламжийг хэвээр нь үлдээхийг хүсч байна  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй