Шууд Chart

Маргааш "Звери" хамтлаг тоглолтоо хийнэ

2016-09-01 14:52:41

ОХУ-ын алдарт хамтлаг “Звери” маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ. Тэдний тоглолтыг “Shamk” entertainment болон “Аист Монголиа” телевиз хамтран зохион байгуулах гэж байгаа бөгөөд тоглолтын уриа “Sings for Mazaalai” юм. Энэ нь мазаалай хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготой ажээ.

“Звери” хамтлаг Оросын төдийгүй дэлхийн рок, алтернатив хөгжим сонсогчдод хайрын цоглог хэмнэлтэй дуугаа тасралтгүй 15 жил хүргэжээ. Анх 2001 онд байгуулагдсан бөгөөд хамтлагийг гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулж байжээ. “Звери” хамтлаг таван гишүүнтэй бөгөөд гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов, бас гитарчин Алексей Любчик, гитарчин Максим Леонов нарын бүрэлдэхүүнтэй юм.

Тэдний анхний клип “Для тебя” нэртэйгээр гарсан бөгөөд удалгүй 2003 онд анхны дебют альбом “Голод” гарав. Улмаар 2004 онд “Районы-Кварталы”, 2005 онд “Звери ремикс”, 2006 онд “Когда мы вместе, никто не круче”, 2008 онд “Дальше”, 2011 онд “Музы”, 2014 онд “Один на один”, 2016 онд “Страха нет” зэрэг альбомыг гаргаад байна.

“Звери” хамтлаг нь ОХУ-ын хамгийн алдартай хөгжмийн МУЗ-ТВ-ын “Шилдэг рок хамтлаг” номинацийг 2004-2009 оны хооронд дараалан авч байсан бөгөөд 2004 онд MTV EMA/Europe Music Awards/-аас “Оросын шилдэг хамтлаг” шагналыг мөн авч байв.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Маргааш "Звери" хамтлаг тоглолтоо хийнэ   
Үзсэн: 2262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй