Шууд Chart

“Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” өнөөдөр эхэлнэ

2016-09-05 10:28:24

Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт”  өнөөдөр эхэлнэ.

Энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тус чуулга уулзалтын Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Түүнчлэн эрдэм шинжилгээний хурал техник, технологи, байгалийн ухаан, геологи, газарзүй, нийгэм, хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухаан гэсэн үндсэн зургаан чиглэлийн салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.

Чуулга уулзалтад ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүү, Буриадын шинжлэх ухааны төв, Эрхүүгийн Их сургууль, Эрхүүгийн үндэсний техникийн их сургууль, Эрхүүгийн хөдөө аж ахуйн их сургууль зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын 70 гаруй төлөөлөгч оролцох бол Монголын талаас БСШУСЯ, ШУА, ШУТСан, МЗЭХ, ШУТИС, МУБИС, ХААИС болон бусад эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд зэрэг нийт 25 байгууллагын 500 гаруй залуу судлаач оролцохоор болжээ.  

Дашрамд дурдахад, “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын I чуулга уулзалт”  энэ оны тавдугаар сарын 16-21-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдаж, манай улсаас 108 залуу судлаач Эрхүү хотноо айлчлан, эрдэм шинжилгээний хурал, урлаг, спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон билээ.

Салбар хуралдааны хуваарь:

 

Салбар хуралдаан

 

 

Хэзээ

 

Хаана

 

Хэдэн цагт

Техник

IX/6

09:30 цагт

ХААИС-ийн хурлын танхим

Геологи

IX/6

Мал эмнэлгийн сургуулийн эрдмийн зөвлөлийн танхим, ХААИС

Нийгэм

IX/ 6

Мал эмнэлгийн сургуулийн лекцийн танхим, ХААИС

Анагаах

IX/7

Мал эмнэлгийн сургуулийн эрдмийн зөвлөлийн танхим, ХААИС

Биологи

IX/7

Мал эмнэлгийн сургуулийн лекцийн танхим, ХААИС

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй