Шууд Chart

Шоронд гал гарч, 23 хүн нас барлаа

2016-09-06 14:17:34

Этиопийн Аддис-Абебе хотод байдаг шоронд гарсан галын улмаас 23 хүн нас барлаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоригдлууд галын утаанаас зугтах ямар ч аргагүй байдалд байжээ.  Хохирогчдын 21 нь шатсан эд зүйлсийн хийд угаартсан байна. Харин хоёр нь зугтахыг оролдож буудуулжээ. Есөн хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Шоронд хоригдсон иргэдийн олонх нь ноцтой гэмт хэрэг үйлдэгсэд биш. Өөрөөр хэлбэл, саяхан Этиопийн нийслэлд болсон Засгийн газрыг огцруулах жагсаалд оролцогчид байжээ. Ням гарагт болсон гамшгийн үед шоронд нийт 3000 хоригдол байжээ. Хоригдлуудыг өөр хоригдох байранд шилжүүлсэн аж. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.

Нийтэлсэн: Б.Назкеш

Шоронд гал гарч, 23 хүн нас барлаа  
Үзсэн: 1464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй