Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-09-07 09:56:29

Өдөр тутмын сонинуудын есдүгээр сарын 7-ны лхагва гарагийн онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “Хана мөргөсөн ипотек”, “Социализм руугаа эргээд марш”, “Сэтгүүл зүйд мөнхөлсөн Ц.Балдоржийн гавьяаг монголчууд хэзээ ч мартахгүй", “Сүржин нэртэй сүртэй шалгалтын цаана”, “Найргийн хүлэгтэй Хүрэлбаатарууд” нийтлэлүүд болон БНСУ-ын Гадаад хэргийн яамны Олон нийтийн дипломат харилцаа эрхэлсэн Элчин сайд Жу Хён Дуны “Манай хоёр улсын соёлын харилцаа хэдийнэ бат бэх болсон”, “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандахын “Өвөөдөө хөтлүүлж, ааваараа чиглүүлж урлагийн босго давсан" нэртэй ярилцлагууд нийтлэгдсэн байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “Хилийн чинад дахь монголчууд зөвлөл” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдөлийн “Валютын гол урсгал нь гадаад дахь монголчууд байдаг”, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважавын “Хөрөнгө оруулалтыг аж ахуйн нэгжүүд л шингээнэ” нэртэй  ярилцлагууд, “АН-ын даргын шалгуур нь МАН-ын дарга М.Энхболд” нийтлэлүүдийг унших боломжтой.

"Үндэсний шуудан" сониноос “МАН-ын бүлгээс өгсөн анхны цохилт”, “АН-д өдөлсөн Ахмадын Золбоо”, нийтлэлүүд, УИХ-ын гишүүн М.Билэгтийн “Уулзалдаагүй ч Н.Түвшинбаярыгаа олимпод амжилт гаргаасай гэж ерөөж байсан”, “MIBG” компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүний “Засгийн газар эдийн засгаа унтраагаад, асаах алхам хийж байна” нэртэй ярилцлагуудыг уншаарай. “Үндэсний шуудан” сонин ХҮМҮҮС буландаа "Сэтгүүлч өвөө" С.Мөнхдалайг онцолсон байна.

"Засгийн газрын мэдээ" сониноос “Их хотын шоовдор иргэд” нийтлэл, “Улаанбаатар өмхий үнэрээс салахгүй” сурвалжлага, Соёлын элч О.Оюунтуяагийн “Соёл бол түвэггүй ойлголцох цорын ганц хэл” ярилцлагуудыг унших боломжтой юм.

 

Нийтэлсэн: Б.Назкеш

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй