Шууд Chart

Жэки Чан Өвөрмонголчуудын хамт “Rolling in the deep” дууг дуулжээ

2016-09-07 11:34:04

Хонгконгийн жүжигчин, найруулагч, инээдмийн болоод тулаант киноны од гэгддэг Жэки Чан нэгэн сонирхолтой бичлэгийг хийж, олон нийтийн сүлжээгээр тараасан нь хүмүүсийн анхаарлыг татаад байна. Түүний хувьд жүжиглэхээс гадна дуулах авьяастай бөгөөд 2008 оны Бээжингийн олимпийг хааж дуулж байсан билээ.

Харин энэ удаад Английн дуучин Аделийн хит дуунуудын нэг “Rolling in the deep” дууг Өвөрмонголчуудын дунд суун дуулж буйгаар хөгжилтэй нэгэн бичлэгийг хийлгэжээ. Энэхүү дуу морин хуур, шанз, ятгын аялгуунд хэрхэн тохирсныг одоо үзнэ үү.

Дашрамд өгүүлэхэд, Жэки Чан бага насандаа Пекинг Опера сургуульд дууны хичээл заалгаж байсан гэдэг. Тэрбээр 1980-аад оноос эхлэн мэргэжлийн дуу бичиж эхэлсэн бөгөөд Хонгконг болон Азийн амжилттай дуучин болжээ. Анх дуулж эхэлснээсээ хойш тэрбээр 20 цомог гаргасан ба дуунууд нь Кантон аялга, Мандарин аялга, Япон, Тайвань болон Англи хэл дээр гарсан байдаг. Тэрбээр ихэнхдээ өөрийн тоглосон киноны дууг дуулдаг аж.

Чаны анхны дуу нь “Залуу Мастер” киноны “Кунг Фугээр Зодолдогч Эрэгтэй” нэртэй дуу байсан гэнэ. Түүнчлэн түүний Кантон аялгуугаар дуулсан “Баатрын түүх” нь Хонгконгийн цагдаагийн газрын сүлд дуу болон тунхаглагджээ.

Бичлэгийг зураг дээр дарж үзнэ үү.


Жэки Чан Өвөрмонголчуудын хамт “Rolling in the deep” дууг дуулжээ  
Үзсэн: 2436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй