Шууд Chart

Дэс дараа

2016-09-08 10:18:35

Энэ орчлонд юм бүхэн дэс дараатай. Түүний зүй тогтлыг хүн л олсон. Хүн юмыг бодож ойлгодог оюун ухаантай. Дэс дарааны эхлэлийг ойлгоход хялбар. Жишээ нь тоо. 1, 2, 3, 4 гээд дээшилнэ. Хязгаар одоохондоо байхгүй. Яагаад гэвэл... хүний сэтгэх багтаамжид тулж очоод зогсоно.

Гэвч үргэлжлэлтэй. Хүний нас бас тооны дэс дараагаар хэмжигдэнэ 10 нас, 11 нас, 12 нас ... Тоог алгасч тоолдоггүй. Юм бүхэн дэс дараатай. Орчлонгийн юмс бүгдийн орших чанар дэс дарааллын үндэстэй.

Хүний бодох, сэтгэх эмх цэгцтэй байвал үйл хөдлөл, бүтээл тууривал эмх цэгцтэй, дэс дараатай. Нэг хүн эмх цэгц, дэс дараатай бол айл гэрт харьцангуй амгалан. Айлын амьдрал эмх цэгцтэй хэлбэршиж чадвал зовлонгийн шалтгаанууд цөөрнө. Айл гэрүүд бүгд эмх журамтай амгалан тайван, бүтээлч байвал нийгэм амгалан бүрэлдэж урагшилна. Юмс үзэгдэл хөдөлгөөн дунд орших тул урагшилна гэж ойлгоё.

Хүн болгон дор дороо хашгирч, орилж чаралж, шүгэлдэж, харааж ерөөж, эсвэл унтаж, эвшээж, үл ойшоож, агсарч, уйлж, дуулж байгаа учир сууж яваа хөлөг онгоц маань далбилзаад живэх аюултай. Олон хүн зүг зүг тийшээ харж дэвхцэхэд гадаад хүмүүст бүр ашигтай. Эвлэлдэж чадаагүй бүхэн хэврэг бөгөөд нэгэн өдөр элс шиг бутарна. Тэрнийг тэвчээртэй хүлээж байгаа далд санаатан цаг нь болоход бутарсан элс мэт нунтгийг ганцхан үлээгээд оршин байсан хивсийг нь суга татаж хуйлж сугавчлаад л явна.

Түүнийг газар шороог нь гэж ойлгож болно. Физикийн механик үйлчлэлийн энгийн ухагдахуунаар Монголын нийгмийн энэ байдлыг хялбархан тайлбарлахад ийм. Бид талцан хуваагдаж улам жижгэрээд олон түмэн дор дороо орилолдоод хэзээ нэг цагт гэрээ буулгаж, нэг, нэг унь сугавчлаад хоорондоо дайтах вий. Тэр цагийг хэн нэг хорон санаатан аажуу ч тэвчээртэй хүлээж байвал яана.

Яагаад гэвэл гишгэж байгаа газар дор минь тэдний шүлсийг гоожуулсан үнэт юм байгаа. Алив юмыг өм цөм шүүрч явснаас дэс дараатай хийж хөдлөх зөв л зам дээр тэвчээртэй, хүлээцтэй, авч идэх шуналын сэтгэлийг гэгээрлээр зөв дарж, эвтэй байж байгаад гарч зогсохсон.

Нийтэлсэн: Г.Золжаргал

Дэс дараа   
Үзсэн: 2543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
joom [122.201.24.xxx] 2016-09-08 11:14
ehleed irgeddee il todiin huul geh meteer des daraatai

Бидэнтэй нэгдээрэй