Шууд Chart

Ээж

2016-09-08 12:14:22

Ээж нь дуу болно
Эгшиг яруухан аялгуу болно
Зовох цагт амандаа аялахаар
Зоригийг чинь нэмдэг түрлэг болно

Ээж нь нулимс болно
Эгшиж хатдаггүй гуниг болно
Зүрх сэтгэлийг чинь дэвтээж өгдөг
Зүйдэлгүй хүн чанар чинь болно

Ээж нь дурсамж болно
Эргэж ирдэггүй үүл болно
Жаргахын цагт эрхэлж нялхрах
Зовох цагт дэлгэж үзэх дурсамж болно

Ээж нь бодол болно
Этгээд холд орших мөрөөдөл чинь болно
Хатуу, зөөлөн үгтэйгээ хамт
Хажууд чинь үргэлж хамт явах бодол чинь болно

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Ээж  
Үзсэн: 5542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.106.xxx] 2016-10-02 05:42
сайхан юмаа

Бидэнтэй нэгдээрэй