Шууд Chart

Судлаачид маш ховор цагаан халимыг олж харсан байна

2016-09-08 15:54:13

Австралийн Мардоч их сургуулийн судалгааны баг нисдэг дроны тусламжаар халимуудын амьдрал, хөдөлгөөнийг ажиглаж судалгаа хийдэг. Энэ удаагийн судалгааны аянд бичлэгт буусан цагаан халимын тугалын дүрс тэднийг гайхшруулсан байна.

Халимын тухай сонирхолтой баримтуудаас дурдвал нас бие гүйцсэн дундаж халим нь ойролцоогоор 25-35 метр хүрч, 100-200 тонн жин татдаг ажээ. Хэрэв хөх халимыг том машинд ачна гэвэл зургаан тоннын даацтай “3ил-130” машин 20-25 ширхэг хэрэгтэй. Харин ердийн хөсөг болох тэмээнд ачъя гэвэл 300 кг даах атан тэмээ 400-500 хэрэгтэй болох юм. Бусад амьтадтай харьцуулаад үзвэл 40 заантай, эсвэл 300 кг жинтэй 60 шар үхэртэй, 75 кг жинтэй 2000 ирэг хоньтой тэнцэнэ гэсэн үг.

Түүний зүрх нь л гэхэд томоороо зургаан хүний аяны майхны хэмжээтэй, хоёр шар үхрийн дайны хүнд, 600-800 кг хүрэх юм. Хэл нь 2.7 тонн буюу хоёр зааны хэмжээтэй. Элэг нь 900-1000 кг. Цус нь 8000-9000 литр. Харин судас нь усны хоолой шиг өргөн. Түүний өргөн судсан дундуур хүн багтахаар аж.

 

 

Нийтэлсэн: Б.Назкеш

Судлаачид маш ховор цагаан халимыг олж харсан байна   
Үзсэн: 3131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 2024-03-21 09:46
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [127.0.0.xxx] 2024-03-20 23:37
Маш гоё сонин хачин зүйл зөндөө байлаа баярлалах

Бидэнтэй нэгдээрэй