Шууд Chart

10 тонн орчим цайруулсан самар хураан авчээ

2016-09-09 10:45:08

Энэ сарын 7-ний өдөр Яармагийн шалган нэвтрүүлэх товчоогоор их хэмжээний цайруулсан самар ачиж явсан иргэн С-ийг саатуулсан байна. Самрыг Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн гэх бөгөөд "Хино" маркийн авто машинд 10 орчим тонныг дүүргэж ачсан байжээ.

Иргэн С-ийг "Ойн тухай хууль тогтоомж"-ийг санаатайгаар зөрчиж гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасан тул ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.

Энэхүү зөрчилтэй холбоотой хууль тогтоомжийн талаар дурдхад хэрэв иргэн амьтны гаралтай бүтээгдэхүүн хууль бусаар тээвэрлэж явсан бол хураан авч, ариутган, устгалд оруулдаг бол дээрх 10 тонн орчим самрыг хураан авч, самар түүж, борлуулахыг зөвшөөрөх тэрхүү хугацаанд зах зээлийн үнээр худалдаж, олсон орлогыг улсын орлого болгодог байна.

Түүнчлэн самар хууль бусаар түүж, тээвэрлэсэн иргэнийг Ойн тухай хуулийн 47.2.1, 47.2.4-д заасны дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж,  байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор болжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

10 тонн орчим цайруулсан самар хураан авчээ  
Үзсэн: 1493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй