Шууд Chart

"Galaxy Note 7" утаснаас болж авто машин шатжээ

2016-09-09 12:39:05

Флорида мужийн Сент-Петерсбург хотын нэгэн иргэн өөрийн "Grand Cherokee" маркийн авто машиндаа "Samsung Galaxy Note 7"  утсаа цэнэглэж орхисон байна.

Тэрбээр хажуудаа байгаа ачааны тэргээс тавилга буулгахаар туслах үед утас дэлбэрчээ. Гал унтраагчид галыг унтраасан боловч авто машин бүхэлдээ шатсан байна. 

Өмнөд Солонгосын "Самсунг элексроникс" компани худалдаанд гараад байгаа шинэхэн "Galaxy Note 7" гар утсаа АНУ, Өмнөд Солонгос зэрэг арван орны зах зээлээс эргүүлэн татаж, борлуулалтаа зогсоож байгаа юм.

Учир нь худалдаанд гараад сар ч хүрээгүй байхад "Galaxy Note 7" утасны зай дэлбэрсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Утасны зай ихэвчлэн цэнэглэж байх үед дэлбэрсэн байна.

885 ам.долларын үнэтэй ухаалаг гар утаснаас 2.5 ширхэг борлуулагдсан аж. 

Нийтэлсэн: Б.Назкеш

"Galaxy Note 7" утаснаас болж авто машин шатжээ  
Үзсэн: 1821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй