Шууд Chart

Их Британийн тамирчин Сара Сторей паралимпээс 12 дахь алтан медалиа хүртлээ

2016-09-09 15:04:52

38 настай пара дугуйчин өрсөлдөгч Кристал Лейн-ээс түрүүлж 12 дахь алтан медалиа хүртлээ. Ийнхүү Их Британи паралимпээс 5 алтан медаль, нийт 11 медаль хүртэж байна.

Сара 14 насандаа 1992 оны паралимпид усан сэлэлтийн төрлөөр оролцохдоо 14 настай байжээ. "Лондон-2012" олимпод дугуйн уралдааны төрөлд дөрвөн алтан медаль хүртсэн. Тэрбээр 27 удаагийн дэлхийн аварга (5-усан сэлэлт, 22-дугуйн уралдаан) юм.

Сарагийн зүүн гар нь хөгжөөгүй төрөлхийн ургийн гажигтай юм. Тэр гурван паралимид усан сэлэлтийн төрлөөр оролцсон боловч 2005 онд чихний эмгэгээс болж эмч нар түүнд усан сэлэлтээр хичээллэж болохгүйг сануулсан байна. Хайртай спортоороо дахин хичээллэх боломжгүй болсон ч гэсэн дайчин бүсгүй спортоос холбоогоо таслаагүй юм. Тэрбээр 2005 оноос эхлэн дугуйгаар хичээллэж маш олон шинэ амжилтуудыг үзүүлсээр байна. Сарагийн хөдөлмөрч дайчин чанар олон хүнд үлгэр жишээ болж итгэл найдвар өгч байна.

 

 

Нийтэлсэн: Б.Назкеш

Их Британийн тамирчин Сара Сторей паралимпээс 12 дахь алтан медалиа хүртлээ   
Үзсэн: 2474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.40.xxx] 2016-09-10 14:56
ЯМАР МУНДАГ ЭМЭГТЭЙ ВЭ ГАЙХАМШИГ МАНАЙХАНД ГАРТАЙ МӨРТӨӨ ГАРГҮЙ ЮМ ШИГ ХҮН ИХ ОЛОН БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ ҮЛГЭР ЖИШЭЭ АВЬЯ АА

Бидэнтэй нэгдээрэй