Шууд Chart

Рио 2016: Өнөөдөр пара буудлагын төрөлд З.Ганбаатар өрсөлдөнө

2016-09-09 17:21:27

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны XV паралимпийн наадам үргэлжилж байна.  Энэ удаагийн паралимпид манай улсаас байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн таван төрлөөр найман тамирчин өрсөлдөж байгаа.

Өчигдөр харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн билээ. Мөн Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 буюу тэргэнцэртэй суугаа төрөлд тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн.

Өнөөдөр Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер З.Ганбаатар өрсөлдөнө. Паралимпийн наадмын энэ төрөлд 42 орны тамирчин өрсөлдөх юм. Тэмцээн Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 10-нд 00:15-д эхэлнэ.

 

Нийтэлсэн: Б.Назкеш

Рио 2016: Өнөөдөр пара буудлагын төрөлд З.Ганбаатар өрсөлдөнө  
Үзсэн: 2039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй