Шууд Chart

Дарьганга сумын залуус "Ганга нуур"-ын хогийг цэвэрлэжээ

2016-09-12 10:19:28

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын залуус нэгдэж, өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 10-нд "Ганга нуур"-ын ойр орчмын хогийг цэвэрлэсэн байна.

90 гаруй хувь нь ширгээд буй "Ганга нуур"-ын ойр орчим дахь хогийг цэвэрлэж, байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн залуусын төлөөлөлтэй холбогдоход "Бид цаашид ч Ганга нуураа хамгаалах, дахин сэргээх үйлсэд гар бие оролцоно. Нуурын ойр орчмын хогийг цэвэрлэх энэхүү үйл ажиллагаагаа уламжлал болгон зохион байгуулахаар ярилцаж байгаа. Нутгаа гэсэн сэтгэлтэй залуус нэгдэж, нуурынхаа хогийг цэвэрлэсэн энэ өдөр байгаль дэлхий хураа хайрлаж, амь голтой байсан нуурын маань ус нэмэгдсэн. Энэ нь нуур маань сэргэх байх гэсэн сайхан бодлыг, ерөөлийг хайрлаж байна гэж бэлгэшээж сууна" гэж ярилаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дарьганга сумын залуус "Ганга нуур"-ын хогийг цэвэрлэжээ  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй