Шууд Chart

Ажилгүй иргэдийн олонх нь 15-34 насныхан байна

2016-09-12 15:45:56

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сарын статистикийн дүн мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Дүн мэдээллээс харахад энэ оны эхний найман сарын байдлаар манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.1 мянга буюу 60.6 хувь нь 15-34 насны залуучууд байгаа бол ажил эрхлэгчдийн дундаж цалинг харьцуулахад нийт ажилтай иргэдийн 19.7 хувь нь 500-700 мянган төгрөгийн цалин авч байгаа юм.

Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192001 төгрөгийн цалинг ажил эрхэлж буй иргэдийн 4.9 хувь нь авч байна.

Та бүхэн статистик мэдээллийн дэлгэрэнгүйг дараах НОМНООС харна уу.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ажилгүй иргэдийн олонх нь 15-34 насныхан байна  
Үзсэн: 1554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй