Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-09-13 09:27:27

Есдүгээр сарын 13-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Таван яамны төрийн нарийн бичгийн дарга нөгөөдөр тодорно", "Хятадын "амралт" ба Энэтхэгийн амбиц", "Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг шалгаж дууслаа", "Тахилтад ард түмний хандиваар 100 орттой Нэгдсэн эмнэлэг барина" зэргийг онцолсон байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Б.Батзориг: Банхарын шүтээнээ байнга яриад яахав гээд дуугүй л байдаг", "Р.Раш: Оросын төмөр замын ерөнхийлөгч айлчилж байгаа нь олзуурхууштай", "Монгол Улс Тавантолгойн төслийг сэргээхийг эрмэлзэж байна" зэргийг уншаарай.

"Үндэсний шуудан" сониноос "Э.Бат-Үүл: Мөрдөн байцаагчид "Наад хүнээ хорь" гэдэг чиглэл өгсөн", "Ерөнхийлөгч Куба Улсад айлчилна", "Л.Дэмидбаатар: Хичээлээ заана, театртаа ажиллана гэдэг миний амьдралын юугаар ч сольшгүй бахархал" зэргийг уншаарай.

"Засгийн газрын мэдээ" сонины өнөөдрийн дугаарт "26 жилд нүүрлээгүй дефляци", "Коксжих нүүрсий төлөв дунд хугацаанд эерэг", "Биополитикийн золиос", "Засмал зам битгий тавиач, дарга нар аа" зэргийг онцолсон байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй