Шууд Chart

27 мянга гаруй иргэн галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагджээ

2016-09-13 11:49:20

Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх болоод, галзуу өвчний талаарх мэдээллийг хүргэж байна. Нийслэлд 2008-2015 онд 27071 хүн галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагджээ. Түүнчлэн Монгол орны 21 аймгийн 283 сум, нийслэлийн 56 дүүрэгт галзуу өвчний голомт бүртгэгдсэн байна.

Галзуу амьтанд хазуулсан иргэдийн тухай мэдээллээс харахад 38.8 хувь нь зуны улиралд эрсдэлд өртсөн байдаг бол тэдгээрийн 39.4 хувь 0-15 насны хүүхэд байдаг ажээ.

Мөн эрсдэлд өртсөн хүмүүсийн 60 хувь нь галзуу нохойд хазуулсан байдаг байна. 2016 онд 17 аймгийн 49 сум, Улаанбаатар хотын 6 дүүргээс галзуугийн эрсдэлд өртсөн 105 тохиолдол бүртгэгджээ. Эпидемиологийн 35 дахь долоо хоногт бүртгэгдээгүй 36 дахь долоо хоногт 6 тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

27 мянга гаруй иргэн галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагджээ   
Үзсэн: 1370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй