Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-09-15 09:36:53

Есдүгээр сарын 15-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ мэдээллийн тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Төв цэвэрлэх байгууламжийг арваннэгдүгээр сард засаж дуусна", "Ц.Мөнх-Оргил: Аль болох олон нөхөдтэй байж бидний дарах жин нэмэгдэнэ", "Бизнест тулгарсан сорилт", "Төрийн өндөр албан тушаалтнууд офшор бүсэд данс эзэмшихийг хориглоно" зэргийг онцолжээ.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "1998.10.02-ны хэргийн тухай содон ишлэлүүд", "С.Чинзориг: Хямралд өртсөн хэсэгт нийгэм хамгааллын бодлого хэрэгтэй", "Air China"-гийн онгоц ослын буулт хийсэн үү", "Соном өвгөний хулганууд буюу цахим картны луйвар" зэргийг уншаарай.

"Үндэсний шуудан" сонинд "Олег Белозёров: Евразийн ачаа тээвэрлэлтэд УБТЗ-ын коридорыг ашиглах хэрэгтэй", "Сайн, муу мэдээтэй өглөө", "С.Зориг агсан ба тодорхой бус мэдээллүүд", "Алт эрэлттэй байна" зэргийг онцолсон байна.

"Засгийн газрын мэдээ" сонины өнөөдрийн дугаарт "Барилгын салбарыг чирж буй ипотек", "Тоглохыг хориглоно", "Тамирчдын мэдээллийн хулгайд оросууд буруутай юу" зэргийг онцлон нийтэлжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй