Шууд Chart

Дөрвөн аймгийн 8 суманд хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм үйлчилж байна

2016-09-15 16:11:53

Он гарсаар долоон аймаг, 51 суманд хонины цэцэг өвчин гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн 9, Дорнод аймгийн 7, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн 8, Дундговь аймгийн 5 сум, нийслэлийн Баянзүрх дүүрэгт хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Одоогоор Баруун-Урт, Төв аймгийн Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Дорноговийн Сайншанд зэрэг дөрвөн аймгийн 8 суманд хорио цээрийн дэглэм үйлчилж байгаа юм. Албаны хүний ярьснаар өвчний тархалт зогссон гэж ойлгож болох ажээ. Цэцэг өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн мал эмнэлэгийн газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ариутгах, халдваргүйжүүлэлтийн цэгийг 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо зэрэг бүх товчоонд гаргаад байгаа юм.

Хонины цэцэг өвчнөөс гадна Говьсүмбэр, Төв аймагт шүлхий өвчин гарсан талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дөрвөн аймгийн 8 суманд хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм үйлчилж байна  
Үзсэн: 1427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй