Шууд Chart

“Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сургалт маргааш болно

2016-09-15 16:25:15

Монголын анагаах ухааны академи, Японы "KOIKE MEDICAL" компани хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг маргааш Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд зохион байгуулахаар болжээ.

Сургалтад эрдэм шинжилгээний хүрээлэн, томоохон эмнэлгүүд, нарийн мэргэжлийн төвүүд, их, дээд сургууль, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь, Өвөрхангай, Орхон, Өмнөговь, Ховд аймаг дахь бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн мэдрэл, дотор, зүрх судас, сэтгэцийн эмч нарын 50 төлөөлөл оролцох аж.

Түүнчлэн Японы "EHIME" Их сургуулийн, Нойрны эмгэг судлалын төвийн профессор Ока, Монгол Улсын УНТЭ-ийн мэдрэлийн тасгийн эрхлэгч доктор Л.Энхсайхан нар лекц уншиж, энэ чиглэлийн судалгааны зарим үр дүнгээс танилцуулж, Нойрны эмгэг болон бусад зарим тусламж үйлчилгээний орчин үеийн оношлогоо, эмчилгээний багаж, хэрэгсэл, төхөөрөмжийн талаар, KOIKE MEDICAL болон TOMIO CORPORATION-оос танилцуулга хийх юм.

Сургалтын үр дүнд хүн амын дунд цөөнгүй тохиолддог нойрын эмгэгүүдийн талаар тодорхой ойлголтыг оролцогчдод өгч, улмаар Монголын эмч мэргэжилтнүүдэд дамжуулж, дээрх эмгэгийг оношлох, эмчлэх орчин үеийн аргыг өргөн хэрэглэх, нэвтрүүлэх боломж бүрдэх ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сургалт маргааш болно  
Үзсэн: 2170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй