Шууд Chart

Боомоор өвчилсөн хоёр иргэн аймгийнхаа бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна

2016-09-22 11:33:25

Бид өмнө нь Дорнод аймагт малын боом өвчин гарч, гурван иргэн боом өвчний халдвар авсан талаар мэдээлж байсан. Тэгвэл боом өвчний халдварын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн эхнэр, нөхрийн биеийн байдлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хэвлэлийн төлөөлөгч Э.Дулмаагаас тодрууллаа. Тэрбээр "Эхнэр, нөхөр хоёрын биеэс авсан дээжээс боом өвчний халдвар авсан болох нь тогтоогдсон. Тэд одоогоор аймгийн бүсийн оношлогооны төвийн халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байна. Гэр бүлийн хоёрын биеийн байдал сайжирч байгаа бөгөөд боом өвчин гарсан Хэрлэн сумын өвчинтэй малыг устгалд оруулснаар хорио цээрийн дэглэмийг цуцалсан" гэлээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Боомоор өвчилсөн хоёр иргэн аймгийнхаа бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна   
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй