Шууд Chart

"Сэтгэлийн үндэс" рок, попын хамтарсан тоглолт өнөөдөр болно

2016-09-26 15:37:33

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн санаачилгаар "MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аяныг эхлүүлээд багагүй хугацааг үдэж байна. Аяны хүрээнд нийгэм төдийгүй хүүхэд багачуудад тулгараад буй олон асуудлыг шат дараатай шийдвэрлэж яваагийн нэг нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд барьж буй 120 хүүхдийн "Сэтгэлийн үндэс" цэцэрлэгийн бүтээн байгуулалт юм.

Энэхүү цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг Монгол орны төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс илгээсэн хүн бүрийн сэтгэлийн өглөгөөр бүтээн босгож байгаа гэдгээрээ онцлогтой.

Тэгвэл энэ удаад Монголын рок поп болон нийтийн дуучид хамтран Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж,  "Сэтгэлийн үндэс" гала тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт өнөөдөр "UB PALACE"-ийн концертын их танхимд болох юм.

Тасалбарыг "UB PALACE"-ийн билетийн касс, МҮОНРТ-ийн төв байр, Ticket.mn болон 1900-1800-д залган үнэгүй хүргүүлэн аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг: 88098135, 88056024, 80038000, 99806649

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Сэтгэлийн үндэс" рок, попын хамтарсан тоглолт өнөөдөр болно  
Үзсэн: 1659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй