Шууд Chart

Зургаан сартай хүүхдүүдийг улаан бурханы эсрэг тарилгад хамруулна

2016-09-27 10:48:55

Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор дархлаажуулалтын сар эхлээд байна. Дархлаажуулалтын хүрээнд зургаан сартай хүүхдүүдэд улаан бурханы вакцин хийхээр болжээ. Уг нь улаан бурханы эсрэг вакциныг  есөн сартайд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийх ёстой байдаг бол олон улсын стандартад заасны дагуу бага насны хүүхдүүдийн дунд энэ өвчлөл их байгаатай холбогдуулан ийнхүү зургаан сартайд нь тэг тунгаар хийхээр болсон байна.

Нэмэлт дархлаажуулалт ирэх аравдугаар сарын 3-нд улс орон даяар эхлэх ажээ.

Вакцинжуулалтад нийслэлийн есөн дүүрэг болоод Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгийн хүүхдүүд хамрагдах ажээ. Түүнчлэн ХӨСҮТ-өөс өнгөрсөн жил энэхүү өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй 35-аас доош насны иргэдийг зайлшгүй хамрагдахыг санууллаа.

Нэмэлт дархлаажуулалт ирэх аравдугаар сарын 3-нд улс орон даяар эхлэх ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Зургаан сартай хүүхдүүдийг улаан бурханы эсрэг тарилгад хамруулна  
Үзсэн: 1396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй