Шууд Chart

Өнөөдөр "Дэлхийн аялал жуулчлалын өдөр" тохиож байна

2016-09-27 11:02:27

Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. Тодруулбал, 1979 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэр гаргаж, 1980 оноос эхлэн ДАЖБ-ын гишүүн орнууд энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.

Харин манай улсын хувьд  1990 онд гишүүнээр элсч, 2007 оноос уг  өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж ирсэн юм. Энэ жилийн хувьд манай улс энэ өдрийг "Аялал жуулчлал бидэнд" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд өнөөдөр “Торгоны зам ба нүүдлийн аялал жуулчлал" онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна.

Энэхүү хурлыг БОАЖЯ, МУИС, МАЖХ-ноос хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд болоод эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэлийг танилцуулах ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Өнөөдөр "Дэлхийн аялал жуулчлалын өдөр" тохиож байна  
Үзсэн: 3723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй