Шууд Chart

"Шүүдэр дундуур" уран сайхны кино Буриад зоны тухай өгүүлнэ

2016-09-28 11:02:26

"UB film"-ийн бүтээл "Шүүдэр дундуур" уран сайхны кино ирэх аравдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор нээлтээ хийхээр болжээ. Тус киноны зохиолыг "Тэнгэрийн андгай", "Буруу эргэлт", "Мөрөөдлийн зүгт", "Үнэнээс хол", "Эзэнгүй бөгж", "Цасан охин", "Нэг хоёрын гурав аа", "Долоон бурхан харвадаггүй", "Улаан дөрвөлжин", "Маргааш бид буцна", "Хүдэн", "Ноход", "Эр хүн болгож өгөөч", "Холион бантан", "Диваажингийн нулимс" зэрэг уран сайхны киноны зохиолчоор ажиллаж байсан СТА Л.Таванбаяр бичсэн бол Ерөнхий найруулагчаар "Нарны сүүдэр", "Тэнгэрийн андгай", "Боолын гэрээ", "Сайн уу амьдрал минь-1", "Гоёлын даашинз", "Орхидос-1, 2", "Цасан охин", "Үл таних эмэгтэй", "Хөх толбот хүмүүс", "Улаан дөрвөлжин", "Алхам", "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Зүүдэнд ч оромгүй явдал", "Зүрхээр наадагч", "Гэрэг", "Ээжээ надтай гэрлээч", "Сүүлчийн шөнө", "Урилга" (ӨМӨЗО), "Тооцоогүй тоглоом", "Эр хүн болгож өгөөч", "Ээж" зэрэг уран сайхны кино ерөнхий зураач, эвлүүлгийн найруулагчаар ажиллаж байсан Б.Отгонзориг ажиллажээ. Энэхүү кино Б.Отгонзоригийн хувьд Ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа анхны уран бүтээл юм.

Киноны гол дүрүүдэд СТА Ц.Төмөрхуяг, СТА Л.Эрдэнэ-Очир, СТА Г.Золбоот, СТА Д.Бямбацогт, СТА У.Батбаатар, СТА М.Дорждагва, СТА О.Мөнхдалай болоод залуу жүжигчин Б.Батмаа нар тогложээ.

"Шүүдэр дундуур" уран сайхны кино Буриад зон олны амьдрал, аж байдал, хүмүүсийн харилцаа, байгальтай харьцах амьд харилцааг өгүүлэх аж.

Сонирхуулахад, киноны Ерөнхий продюсерээр УИХ-ын гишүүн асан М.Зоригт ажилласан байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Шүүдэр дундуур" уран сайхны кино Буриад зоны тухай өгүүлнэ  
Үзсэн: 4197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй