Шууд Chart

Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал

2016-09-28 12:05:18

Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйл ажиллагааг зохицуулдаг. Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаарын үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн. 

Тусгай дугаар руу залгахад хэрэглэгч өөрөө мэдэлгүй өндөр тарифаар ярьж, ярианы нэгж төлбөрөөр хохирох эрсдэлтэй бөгөөд үүнийг “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийн 8.2 “Тусгай дугаар эзэмшигч нь нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэх бол хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифыг үйлчилгээ үзүүлэхийн өмнө заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс зөвхөн тухайн сүлжээний хэрэглэгчийн тарифыг тооцож авдаг байхаар зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэсэн заалтаар зохицуулж, тус хорооноос уг шаардлагын биелэлтэнд тогтмол хяналт хийж ажилладаг.

Энэ ажлын хүрээнд хяналт хийхэд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар нэмүү өртөгт нийт 133 тусгай дугаараас доорх 16 тусгай дугаар хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй, 1 тусгай дугаар үйлчилгээний үнэ тарифыг мэдэгдэх хугацаанд тухайн сүлжээний хэрэглэгчийн тариф бус шууд нэмүү өртөгт тарифаар тооцон нөхцөл шаардлагыг зөрчиж байна. Эдгээр тусгай дугаар эзэмшигчид цаашид холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллах шаардлагатай бөгөөд энэ талаар албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.


Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал   
Үзсэн: 2117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй