
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотыг зорино. Тэрбээр энэ сарын 7-9-ний өдрүүдэд Вашингтонд болох ОУВС Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад оролцож, хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх юм.
Энэ үеэр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Фурусава, гүйцэтгэх захирал Б.Стэрланд, Ази, Номхон далайн газрын дарга Сэссир Ри болон Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгч Кваква, гүйцэтгэх захирал Хенам Чой нартай уулзалт хийх юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн удирдлагуудтай хийх уулзалтынхаа үеэр Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавьж, тавиагдах нөхцөлүүдийн талаар харилцан зөвшилцөнө.
Эх сурвалж: Монголбанк
Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС, Дэлхийн банкны уулзалтад оролцоно | ||
Үзсэн: 942 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.