
УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биатэ Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли нар өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилт дэмжлэгтэй 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнд нутгийн удирдлагын эрх зүйн орчин болон ИТХ-ын зохион байгуулалтын чадавхыг сайжруулах, сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизм бий болгох мөн УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэхэд оршиж байгаа ажээ.
Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлнэ | ||
Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.