Шууд Chart

Дундговь аймгийн Баянжаргалан суманд 80 хонь цэцэг өвчнөөр өвчилжээ

2016-10-04 12:17:10

Энэ сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр ус багийн “Талын хоолой” гэдэг газарт малчин айлын 80 хонь, 18 хурга халдварт өвчний шинж тэмдэг илэрч хонины цэцэг өвчин болох нь тогтоогдсон байна. Үүнтэй холбогдуулан сумын Засаг дарга захирамж гаргаж, хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд өвчний шинж тэмдэг илэрсэн 80 хонь, 10 хургыг тусгаарлаад байгаа ажээ.

Дашрамд дурдахад, хонины цэцэг өвчний тохиолдол тус аймгийн хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас эхлэн гарч эхэлсэн бөгөөд Говь-Угтаал, Сайнцагаан сумдад өвчний дэгдэлт намжаагүй учраас хөл хориог цуцлаагүй байсан юм. Ийнхүү дахин Баянжаргалан суманд голомт бий болсон байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дундговь аймгийн Баянжаргалан суманд 80 хонь цэцэг өвчнөөр өвчилжээ  
Үзсэн: 1508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй