
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар өнгөрөгч амралтын өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн зуслангийн ногоон бүс, Сэлбэ голын савд газарт зохион байгуулав.
Их цэвэрлэгээнд дүүргийн 15-20 дугаар хорооны иргэд, аж ахуйн нэгж байгууллага, Туул газрын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газрын 400 гаруй ажилтан алба хаагчид, Хөдөө аж ахуйн их сургуулийн 1000 оюутан оролцож, Сэлбэ голын ай сав дагуу хог хаягдал, зуслангийн ногоон бүсийн ил задгай хогийг цэвэрлэлээ.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн хог хаягдлын үйлчилгээний таван байгууллагын 24 хог тээврийн машин, гурван ковш ажиллаж нийт 270 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийнхэн 270 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ | ||
Үзсэн: 1571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.