Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

УИХ-ын дарга М.Энхболд Өвөрхангай аймагт хүрэлцэн ирлээ

2016-10-05 07:44:23
Error loading player: No playable sources found

УИХ-ын дарга М.Энхболд дагалдан ажиллаж буй УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.04/ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж байна. УИХ-ын даргыг Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хүндэт харуул Аюуш баатарын талбайд ёслол төгөлдөр угтан авч хүндэтгэл үзүүлэв. Аймгийн удирдлагууд болон иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл байлцсан юм. 
Үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй УИХ-ын дарга уулзалт зохион байгуулж, Анхдугаар болон ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцан, хүндрэлийг даван туулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгнө.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс оролцож байна. 

УИХ-ын дарга М.Энхболд Өвөрхангай аймагт хүрэлцэн ирлээ  
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй