Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ

2016-10-05 14:49:47

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр /2016.10.05/ хуралдлаа.

Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хуульчдын холбоо зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанаар ажлын дэд хэсгээс танилцуулсан болон холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг хэлэлцлээ.


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй