
Хавдар судлалын үндэсний төвөөс санаачлан “Хаан” банк, МҮОНРТ-тэй хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
ХСҮТ-ийн эмч нарын баг энэ удаагийн аяны хүрээнд Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Архангай, Ховд, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ зэрэг нийт найман аймагт ажилласан бөгөөд хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хавдрын тусламж үйлчилгээг ойртуулахаар зорьж буй билээ.
Аяны үеэр тус аймгийн 2703 хүн үзлэгт хамрагдсанаас хавдрын урьдал өвчин 143, хоргүй хавдар 147, хяналтын үзлэг 118, хортой хавдар гэж сэжиглэгдэж буй 37, хортой хавдар 9 тохиолдлыг илрүүлжээ. Мөн энэ хүрээнд эсийн шинжилгээ 377, эдийн шинжилгээ 21-ийг хийсэн байна.
“Хавдрын эсрэг үндэсний аян-2016” үйл ажиллагааны хүрээнд тус аймгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт явуулсан бөгөөд сайн дурын идэвхтэн гишүүдийг бэлтгэх, олон нийтэд зориулсан сурталчилгааны ажлуудыг ч зохион байгуулжээ.
“Хавдрын эсрэг үндэсний аян-2016” Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжиж өндөрлөлөө | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.