Шууд Chart

ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

2016-10-07 10:12:20

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Хими эмчилгээний тасгийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болж байна. Төлөвлөгөөний дагуу тасгууд сар болгон нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэн болон амбулаториор үйлчлүүлэгчдэд сувилахуйн тусламж, үйлчилгээг хүргэхийн сацуу өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилдаг байна.

Энэ дагуу тус төвийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч Я.Замбалгарав, ахлах сувилагч Б.Бадамдолгор тэргүүтэй эмч, сувилагч нарын баг яг одоо “Хэрэглэгчдэд ээлтэй тусламж, үйлчилгээ” сэдвийн дор нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж буй юм.

Хоёр цагийн хугацаанд үргэлжлэх энэхүү өдөрлөгийн хүрээнд даралт үзэх, сахарын хэмжээг тодорхойлох, жин хэмжих зэрэг үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй хийж байна. Мөн хими эмчилгээ, түүний үр дүнгийн талаарх ерөнхий ойлголтоос гадна Сэтгэлзүйч, Хоол зүйч, Эм зүйч нарын сонирхолтой зөвлөмжийг ч үйлчлүүлэгч, иргэдэд хүргэхээр ажиллаж байна.


ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн нээлттэй хаалганы өдөрлөг болж байна  
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.179.29.xxx] 2016-10-07 14:51
3-р шатлалын эмнэлэг ийм үйлчилгээг иргэдэд хүргэх хэрэгтэй юу захын өрхийн эмнэлэг эдгээр үйлчилгээг хангалттай үзүүлчихдэг болсон шүүдээ жаахан өөрөөр сэтгэмээр юм

Бидэнтэй нэгдээрэй