Шууд Chart

Сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо

2016-10-07 14:51:28

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь заалтыг хүчингүй болгох шийдвэрийг гаргалаа. Уг заалтад “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль болсон бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан юм. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс  цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар баталлаа.

УИХ-ын үдээс хойшхи чуулганаар Ерөнхий сайдад асуулга тавих хуваартай байсан ч тэрбээр хөдөө орон нутагт томилолттой явж байгаа тул хойшлуулсан. Үүгээр өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ.


Сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй