Шууд Chart

ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртадна

2016-10-09 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 09. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 8. Адъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй
Суудал: 
 Гал

Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Саадтай өдөр. Тэвчээртэй байх нь чухал. Та ямар ч хов жив сонсч байсан яаран дүгнэлтэд хүрэх хэрэггүй. Үл ойлголцол хэтрүүлэлт энэ өдөр тохиох ба та ярианыхаа хооронд үнэнийг бага багаар мэдэрнэ. Гэр бүлийн асуудал амжилттай. Гэр бүлийн хөрөнгө өснө. Шинэ төсөлдөө хуульчийн зөвлөгөө ав. Шинэ гэрт нүүн орж болзошгүй. Энэ нь танд болон гэр бүлд тань хүндээр тусах хандлагатай. Та даргатайгаа ярьж чөлөө аваарай. Энэ нь таны гэр бүлд чухал ач холбогдолтой.


Үхэр (4/20-5/20)

Энэ өдөр нэг хэсэгтээ мартагдахааргүй өдөр болох магадлалтай. Хайр дурлал өнөөдөр үнэхээр бүтэхгүй бөгөөд хэрвээ энэ өдөр танилцсан хосууд амархан салах болно. Бодлогогүй үг эсвэл өөрийн сул байдлаасаа болоод бодож байсан зорилгодоо хүрэхгүй ч байж магад. Ингэхгүйн тулд хамт ажиллагсдадаа таатай хандаж тэдний урмыг хугалахгүй байх нь чухал. Харин эрүүл мэндээ анхаарах шаардлагатай байна.


Хамтатгах (5/21-6/21)

Таатай өдөр. Хамт ажиллагсад юм уу дээд албан тушаалтантайгаа нүүр тулахаас бүү эмээгээрэй. Та зорилгоо тэдэнд зоригтой бөгөөд тодорхой хэлж, маргааныг зогсоож чадна. Таныг хүрээлэн буй хүмүүс өмнөхөөсөө илүү сэтгэлийн хөдлөлтэй болсон мэт санагдаж байгаа байх. Энэ үед өөрийгөө нэг анзаарахыг танаас хүсч байна. Таны дотоод авьяас чадвар оргил дээрээ байгаа тул дуу бүжгийн юм уу зураачийн дамжаанд явахыг зөвлөж байна. Харин та ажил төрөл гээд нааш цааш холхисоор өдрийг өнгөрөөсөөр удсан бол аялалд яваарай. Таньдаг хүмүүсээсээ саналуудыг нь асууж, төлөвлөгөөгөө гаргаж эхэл.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таны эрүүл мэнд, ажиллах чадвар өндөр байна. Гэвч сэтгэл санааны ачаалал эрс нэмэгдэнэ. Амжилтанд ухралтгүй тэмүүлэх нь зүй ёсны үр дүнгээ өгнө. Галтай холбоотой таагүй зүйл учирч болзошгүй. Биеэ тоон их зан гаргаж зөрүүдлэн, юм бүхний эсрэг сөрж зогсохоос аль болох зайлсхийж буулт хийж өгөөмөр сэтгэлээр хандаж чадвал бүх юм өөр өөрийн байрандаа очих болно. Зүүд өдөртөө биелнэ. Жимс зүүдэлбэл өвчтөн эдгэрнэ.

 


Арслан (7/23-8/22)   

Од эрхсийн таатай байрлал мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олохыг амлаж байна. Та ердийнхөөсөө 2 дахин их ажил амжуулна. Санхүүгийн байдал сайжрах магадлалтай. Та аль нэг тийшээ явахыг хүсвэл таныг албан томилолтоор явуулна. Энэ нь таны төсвийг нэмэгдүүлнэ. Шинэ албан тушаалд дэвших, ажил хэрэг явуулахад тааламжтай үе ирсэн байна.


Охин (8/23-9/22)

Сайн өдөр. Өөрийн бодлоо сонс. Хэрэв та айдаст автаж байгаа бол юуг буруу хийснээ бод. Энэ өдөр хов жив, эрх мэдлийн төлөө тэмцэлтэй тулгарах болно. Хэн нэгэн таны нэр хүндийг унагахыг оролдвол түүнээс нүүрээ буруул. Тэдний үйлдлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Зүгээр л үл тоомсорло. Өөрийнхөө юу хийвэл тохирохыг олж, түүнийгээ төлөвлө. Тэгээд та хүмүүстэй уулзвал тэд таныхтай ижил зүйлийг хийх болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Сөргөлдөөнт өдөр. Хамгаалалт эсэргүүцэлд өөрийн санаа бодлоо бэлдэх хэрэгтэй. Өөр хэн нэгэн таны санаануудыг ямар нэг зүй бус зүйлд ашиглах явдлыг та зөрчилдөөнгүй шийдвэрлэх хэрэгтэй. Та энгийнхээсээ өөр байх нь буруу зүйл биш. Ямар нэг асуудлыг шийдвэрлэхдээ уулзаж зөвшилцөж байх нь чухал.Танд тиймэрхүү санал зөрөлдөөн хэрэггүй. Өнөөдөр та бодлоо бусдад нээхэд таатай өдөр. Найз нөхөдтэйгээ зугаалах ч бас чухал. Найздаа хувийн шинжтэй зүйлээ хэлж болно. Эмэгтэй найз тань танд хэзээ ч мартагдашгүй зүйлийг хийж өгөх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Таны амьдралд шинэ үе ирнэ. Дараагийн долоо хоногт та шинэ төслүүд эхлүүлэн шинэ санаа бодож олох болно. Энэ нь ч танд бусад салбараас илүү амжилт авчрах болно. Хүн бүхэн энэхүү гүйцэтгэлээс өмнө сайтар боддог байдлыг хэзээ ч ойлгохгүй. Тиймээс эхлээд гэрийн даалгавар, бэлтгэл ажлаа сайн хий. Гэр бүл, найз нөхөдтэйгээ гадагш гаран, оройн хоол идэх нь энэ долоо хоногийн төгсгөлд хийх гайхалтай зүйл болно.


Нум (11/22-12/21)

Мэдрэмжтэй өдөр. Олны өмнө гарч зогсохдоо өөртөө итгэл дүүрэн байж сур. Хэдий эрсдэлтэй байж мэдэх ч мэдрэмжиндээ итгэж чадвал өөртөө ихээхэн хөрөнгө оруулалт хийж чадна. Дотны хүнтэйгээ сэтгэлээ хуваалцах хүнд санагдана. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа тул биеийн хүчний ажил хийж уур бухимдлаа тайлаарай. Гэрийн ойр бассейнд очиж дасгал хийх үедээ олон найз нөхөдтэй болж танилийн хүрээгээ ихэсгэнэ. Хайр дурлалын асуудал таны талд байгаа тул шинэ хувцсаа өмсөөд нүүр бардам дээгүүр алх.


Матар (12/22-1/19)

Найзархаг нийцтэй өдөр. Аялал болон ихээр сурах хүсэл нь өнөөдрийг сонирхолтой болгоно. Оюутнууд шалгалтаа өгөхдөө илүү мэдээлэл хайж олох нь чухал. Учир нь танаас авах шалгалт тийм ч хялбар биш бололтой. Олон нийтийн уулзалтын үеэр тансаг зоогийн ширээ намуухан хөгжим нь танд орчноосоо тасарсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Найзуудын асуудал магадгүй сэтгэлийн түгшүүр болно. Ноцтой үг яриа болон үл ойлголцол нь санал зөрөлдөөнийг улам нэмэгдүүлнэ. Ганц бие хүмүүс азтай байна.


Хумх (1/20-2/18)

Сайн өдөр. Өчигдөр шөнө хэтрүүлснээс болоод нозоорсон байдалтай таны өглөө эхэлнэ. Дотоод зөн билиг чинь илүү байна. Хайртай хүнтэйгээ цуг нүүх нь таныг завгүй байлгаж мэднэ. Найз нөхөд тань нүүхэд нь туслана. Ногоон газарт очиж байгаа хүмүүст ялангуяа дулаахан цаг агаар шинэ ногоог тэтгэх үед цэцэрлэгжүүлэлт хийх нь хамгийн эхний жагсаалтанд байх хэрэгтэй. Ургамал болон, хүнсний ногоогоо цэцэглэлтийнх нь дагуу тариарай. Ингэснээр та тарьсан зүйлийнхээ үр шимийг хүртэх болно.


Загас (2/19-3/20)

Хөдөлгөөнтэй өдөр. Өөрийгөө хүндлэх сэтгэлээ олж, өөртөө итгэх итгэлээ буцааж авах өдөр иржээ. Нөлөө бүхий хүнтэй өдрийн зоог барьж, өөрт ашигтай мэдээллийг олж авна. Энэ мэдээлэл дээр өөрийн зөн совин, мэдрэмжийг нэгтгэвэл та хувьцааны зах зээлээс нэлээдгүй ашиг олох болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчээ сорьсон ч болно. Харин бизнесийн гэрээ хэлэлцээрийг зөв хүнээ олж хийх явдал бол хамгийн чухал. Дагалдагч байхаа одооноос зогсоож, өөрийн гэсэн шийдвэрийг гарга. Та өөрийн төсөөлж байсан тэрхүү оргилд хүрч чадна.


ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртадна  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй