Шууд Chart

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна

2016-10-11 16:21:19

УИХ-ын дарга  М.Энхболд Хөдөлмөр, нийгмийн хамгааллийн сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Ганхүү, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаны хүмүүсийн хамтаар  өнөөдөр Төв аймагт ажиллаж байна. 

УИХ-ын даргыг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан, хүндэтгэл үзүүлэв. Мөн аймгийн удирдлагууд угтан авсан бөгөөд аймгийн иргэд, хөдөлмөрийн төлөөлөл байлцсан юм. 

УИХ-ын дарга дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар үргэлжлүүлэн Төв аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр батлагдсан хууль, тогтоолын талаар танилцуулан, эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэх юм.


УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй