Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-10-12 10:02:06

Аравдугаар сарын 12-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт "Экспорт, импорт буурч, эдийн засгийн өсөлт саарч байна гэв", "Б.Энх-Амгалан: Мэдээллийн технологийн том сүлжээ Монголоор дамжих нь эдийн засагт чухал нөлөөтэй", "Ханс Холзхакер: Казахстаныг хямралаас гаргахад Засгийн газрын оролцоо өндөр байсан" зэргийг онцолжээ.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Улстөрчийн хүүхдэд ч сонголтоороо амьдрах эрх бий", "Б.Энхбаяр: Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль ёсны зарчим алдагдсан байна", "Чуулганыг түр завсарлуулав", "Ерөнхий сайдын айлчлалаас юу хүлээх вэ", "Түрээслэгчдийн хохирлыг дахин тогтоохоор болов" зэргийг унших боломжтой.

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт "О.Сүрэн: Дэлхийн жишигт нийцсэн төмөр замтай болохгүй бол Тавантолгойн нүүрс 20 доллар байсаар байх болно", "Ерөнхий сайдын айлчлал эхэллээ", "Хорт хавдрыг эмээр бүрэн эмчлэх боломжтой болж байна" зэргийг онцолсон байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй