Шууд Chart

“Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аян 742 дунд сургуульд хэрэгжинэ

2016-10-18 16:53:13

Маргааш "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхийн өдөр" тохионо. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг ТЭГ болгоё” уриатай “Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аян зохион байгуулж, олон нийтийн оролцоо, ойлголт хандлагыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү ажлын эхлэл болгож Хүүхэд хөгжил, хамгааллын газрынхан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунд уриалгаа гардуулан өглөө. Тус аян нь Үндэсний хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ерөнхий боловсролын 742 сургууль, дотуур байранд хэрэгжинэ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аян 742 дунд сургуульд хэрэгжинэ  
Үзсэн: 2102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй