Шууд Chart

Эрээн хот Дундговь аймагтай боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллана

2016-10-18 17:23:13

БНХАУ-ын Эрээн хотын I орлогч дарга Уул, Гадаад харилцааны газрын дарга Нарс, Боловсролын газрын дарга Баатар, Худалдааг дэмжих хорооны дарга Шилийнбаатар нар Дундговь аймагт зочиллоо.

Аймгийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэл, гар урлал эрхлэгчдэд Эрээн хотод худалдаа, үйлдвэрлэл явуулах боломж нөхцөл бүрдүүлэх, боловсролын чиглэлээр багш, сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж хоёр орны хэл соёлыг харилцан судлах, ялангуяа сурагчдын зуны амралтаар богино хугацааны хэл, соёлын сургалтнд хоёр талын сурагчдыг солилцон суралцуулах санал тавилаа.

Мөн "Мандал" цогцолбор сургуультай Эрээн хотын 3-р сургууль хамтран ажиллах хүрээнд нэрэмжит анги тохижуулан сургалтын болон соёлын хичээлийг цаашид дэлгэрүүлэх, Эрээн хотод суралцах, сурагчдыг нэмэгдүүлэх, аль болох тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, Соёл урлагийн чиглэлээр Урдын дуу болон соёлын багш нарыг харилцан туршлага солилцуулах, сэлгэн ажиллуулах мөн соёлын үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэхэд шаардлагатай гадаа талбайн бэсрэг тайзтай болоход дэмжиж ажиллахыг хүслээ.

Эрүүл мэндийн чиглэлээр ундны усны хатуулгаас үүдэн дотрын өвчлөл аймгийн хүн амын дунд зонхилон тохиолддог өвчлөл болоод байна. Иймд нарийвчилсан оношлогооны томографикийн аппарат, Бөөрний дутагдлын цус шүүгч аппарат дутагдалтай байгааг Эрээн хотын Эрүүл мэндийн салбарт уламжилж холбоо тогтоож өгөхийг хүслээ.

Эрээн хотын 1-р орлогч дарга Уул болон Боловсролын газрын дарга Баатар нар ЕБС-ын багш нар болон сурагчид, Соёлын багш нарын туршлага судлах, сэлгэн ажиллуулах , солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Спортын болон урлагийн хамтарсан уралдаан тэмцээнийг зохион байгуулах, Эрээн хотод суралцагчдыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд худалдаа үйлдвэрлэлээ явуулах нөхцөл бүрдүүлэх чиглэлийг судалж Эрүүл мэндийн чиглэлээр холбоо тогтоож өгөхөө мэдэгдлээ.

Албаны төлөөлөгчид аймгийн Боловсрол соёл урлагийн газрын үйл ажиллагаатай танилцаж ирэх 5 сард зохион байгуулагдах үндэсний бичиг үсгийн баярыг хамтарч зохион байгуулах талаар санал солилцлоо. Мөн Мандал цогцолбор сургуулиар зочилж хөл бөмбөгийн нэг багийн хос өмсгөл бэлэглэлээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Эрээн хот Дундговь аймагтай боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллана  
Үзсэн: 1945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй