Шууд Chart

25-34 насны эрчүүдийн дунд сүрьеэгийн тархалт өндөр байна

2016-10-20 16:10:38

Яг одоо Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд халдварт өвчний тархалт болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдаж байна. Тус хуралдаанд тавигдаж буй нэг гол илтгэл бол "Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох үндэсний судалгаа"-ны үр дүн юм. Энэхүү судалгааны хувьд Монгол Улсад анх удаа хийгдсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд судалгааг Улаанбаатар хотын 8 дүүрэг 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, хөдөөгийн 32 сумаас нийт 50300 гаруй хүнийг хамруулан тодорхойлсон байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд манай улсын хүн амын дундах уушгиний халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн тохиолдлоос гурав дахин өндөр гарсан байна. Энэ нь манай улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгаагаа харуулахын зэрэгцээ цаашид тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, эрт илрүүлэх, оношлох талаар стратеги болосвруулж, ялангуяа сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Ялангуяа түрхэц эерэг уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 5 дахин өндөр гарсан байна. Тэр дундаа 25-34 насны эрчүүдийн дунд уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт өндөр, цаашид нас ахих тусам нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа ажээ.

Түүнчлэн судалгаагаар илэрсэн сүрьеэгийн өвчтөнүүдэд ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг давамгай илэрсэн байна.

Гэвч судалгаанд хамрагдсан иргэдийн 50 орчим хувь нь 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгаж байсан ч түүндээ ач холбогдол өгөхгүй, эмчид хандахгүй хайнга хандсан бол 16.6 хувь нь эмчид бус эмийн санд хандаж, жоргүй эм авч хэрэглэжээ. Эдгээр хайнга иргэдийн олонх нь хөдөө орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд болоод хотод амьдардаг залуус байдаг талаар судалгаанд дурдсан байна.

Эмч нарын зөвлөж байгаагаар ингэж хайнга хандаж, удаан хугацаанд ханиалгаж явах нь гэр бүлийн гишүүдэд болоод ойр дотныхондоо сүрьеэг тараах эрсдлийг дагуулдаг ажээ.

Мөн судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 44.8 хувь, эмэгтэйчүүдийн 5.5 хувь нь байнга тамхи татдаг буюу өдөрт 20 ба түүнээс дээш ширхэг тамхи татдаг болох нь тогтоогдсон байна.

Мөн судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 44.8 хувь, эмэгтэйчүүдийн 5.5 хувь нь байнга тамхи татдаг буюу өдөрт 20 ба түүнээс дээш ширхэг тамхи татдаг болох нь тогтоогдсон байна. Үүнээс гадна архи болоод бусад хорт зуршлын хэрэглээ өндөр байх нь ялангуяа эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дундаж наслалтыг богиносгож, бусад өвчинд өртөмтгий болгодог аж.

Иймээс хэтэрхий удаан хугацаанд ханиалгаж явах, цэртэй гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх зэрэг наад захын шинж тэмдэг илрэх төдийд эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Хэдийгээр дэлхий дахинд сүрьеэгээс болж олон сая хүн нас барж байгаа ч энэхүү өвчнийг бүрэн төгс эмчилж болох юм. Хамгийн гол нь эрт илрүүлж, эрт арга хэмжээ авах нь чухал ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

25-34 насны эрчүүдийн дунд сүрьеэгийн тархалт өндөр байна  
Үзсэн: 3157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Тахлын өөдөөс нийтээр тэмцээчч [202.9.40.xxx] 2016-10-21 08:34
Автобус нийтийн унаагаар ийм хүмүүс зорчихдоо тараах гэсэн янзтай шүлсээ үсчүүлэн чөлөөтэй ханиалгаж явах юм. Илэрсэн хүмүүст эмчийн зүгээс хэлж зөвлөж хязгаарлах,тусгаарлах арга хэмжээ аваач. Зориуд тарааж яваа хүмүүст торгууль шийтгэл ногдуулаач.С вирус адил МУ-ын талаас илүү хүн суудаг УБ -ыхан нэг өдөр бүгд сүрьетэй болчихсон явах юм билүү. ЭМЯ,хотын эрүүл ахуй..... түмэн байгууллага цалин аваад дэмий хэвтэхээр олигтой арга хэмжээ аваач.

Бидэнтэй нэгдээрэй