
Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 23. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Сэрэмжлэх өдөр. Энэ өдөр танд амрах боломж олдохгүй нь. Гэвч ихэнх хүмүүс энэ тал дээр санаа зовнихгүй байх. Ажилдаа дараалал тогтоосноор таны олон ажил амжилттай бүтэх болно. Далдуур хийгдэх ажлууд илүү үр дүнтэй байна. Товлосон хугацаандаа анхаарлаа тавьж чадвал амлалтуудаа хялбархан биелүүлэх боломжтой.
ҮХЭР (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй ба хувь хүний зорилго чинь итгэл найдвар өгөх болно. Хэрэв та амьдралынхаа эд материалын хэрэгцээ ба сэтгэл санааны байдлын хоорондох тэнцвэрийг олж чадах юм бол сэтгэл ханамж чинь нэмэгдэнэ. Шашны үйл ажиллагаа, мөргөл залбиралд ороолцох нь, ялангуяа гэр бүлийн гишүүд чинь тантай хамт оролцох юм бол сэтгэлд чинь таатай байх болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Тогтворгүй өдөр. Өнөөдөр та нэлээд тайван бус, уур уцаартай байх бололтой. Хамаатан садан болон хөршүүдтэйгээ маргалдаж магадгүй. Тиймээс аль болох тайван байж, асуудал хурцдахаас өмнө зайгаа барь. Гэртээ бүгэх хэрэггүй. Харин түүний оронд идэвхтэй байж, цагийг хөгжилтэй өнгөрүүл. Хэрвээ та гэр бүлийн амьдрал зохиохоор шийдсэн бол энэ нь маш сайхан санаа байх болно. Та өнөөдөр аз жаргалтай бас бүтээлч байж чадна. Энэ ордныхон эрүүл мэнддээ маш анхаардаг хүмүүс байдаг бөгөөд шинэхэн жимс ногоо танд гайхалтай эрч хүчийг өгөх болно. Орой гэрээсээ гарч хүмүүстэй хамт цагийг өнгөрөө.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Зөрчилтэй өдөр. Амьдралын эрч хүч өндөр байна. Гэвч гарагуудын таагүй байрлал санаагаа хэрэгжүүлэхэд саад болно. Эсвэл харилцан ойлголцлыг бүрэн алдагдуулна. Хайрттайгаа маргалдах, харилцан гомдох нь харилцааг бүр хөндийрүүлнэ. Сэтгэл хөдлөл хил хязгаараа даван гарч болзошгүй. Зүүд зөнтэй байна. Бусдад бүү ярь.
АРСЛАН (7/23-8/22)
Та бусдаас тусламж дэмжлэг авна. Танд ойр дотны хүмүүстэйгээ сэтгэлээ хуваалцах хүсэл төрнө. Аян замд гарах, аян замын бэлтгэлээ хангахад таатай. Хэрвээ та өөрийн ах, эгчтэйгээ ойрд уулзаагүй бол тэдэнтэй холбогдон сонин хачныг нь сонс. Та хэт бардам зан гаргаж магадгүй. Энэ зан таны шийдвэрт нөлөөлөх ёсгүй. Шинэ найз нөхөдтэй болох нь чухал. Тиймээс өөрийн хүрээгээ тэлэх идэвх зүтгэл тань ашиг авч ирнэ.
ОХИН (8/23-9/22)
Өөртөө болон бусдын төлөө хариуцлагатай байх хэрэгтэй. Аливаад шударга хандвал таныг их зүйлд хүргэнэ. Хэрвээ та хийж байгаа зүйлээ зөв гэдгийг мэдэж, шударга үнэнээр хандаж чадвал арвин ургац хурааж авна. Харин буруу зүйл хийх нь алдагдалд хүргэнэ. Та өөрийнхөө хоолны цэсэнд анхаарах хэрэгтэй. Буруу ташаа ойлголт таныг төөрөгдүүлж магадгүй, тиймээс аливааг хийхээсээ өмнө дахин бодож эргэцүүл.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Амрах өдөр. Гэвч танд орондоо удаан байх хүсэл төрөхгүй. Ихэнх нь эртлэн босч, гялалзтал ажлаа амжуулан, бусадтай нийлэн хөгжилдөхөөр яарна. Бүхий л нийтийн үйл ажиллагаа баяр хөөр авч ирэх тул үйл явдлын голд байхыг хичээ. Хэрвээ та тусламж хэрэгтэй нэгэнд тусалбал эргээд шагнал хүртэнэ. Энэ ордныхон ихэнхдээ эрүүл чийрэг хүмүүс бөгөөд хэрхэн эрүүл аж төрөх талаар мэддэг. Байгалийн сайханд зугаалах, цэцэрлэгт хүрээлэнгээр алхах зэрэг нь стрессийг багасгаж, амрах сэтгэлийг төрүүлнэ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Анхаарал төвлөрүүлэх өдөр. Гэр бүл, орон гэр, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд энэ өдөр чухал байна. Хэрвээ та асуудлыг хэлэлцэх хэрэгтэй бол гэр бүлийн уулзалт зохион байгуул. Хэрвээ таны санхүү мөнгө багасч, гэр бүлийн амьдрал тань илүү их зүйлийг шаардаж байгаа бол өөрчлөлт хий. Гэр орноо өөд татахыг хүсэгчид өнөөдөр гайхалтай санаа олж чадна. Хэрвээ та шинэ үл хөдлөх хөрөнгө хайж байгаа бол олон сайхан боломжтой учирна. Гэр орондоо хөгжилдөж, наргих төлөвлөгөө саадгүй биелнэ. Сайн хоол, сайхан дарс зочдыг тань сэргээнэ.
НУМ (11/22-12/21)
Тайтгаруулах өдөр. Зүгээр суугаад мөрөөдөөд байж болохгүй. Хичээвэл биелж эхэлнэ. Та бүгдийг нэг өдөрт авах албагүй. Нэг үзүүрээс нь эхлээд зорилгодоо хүрэхээр ажил, эрт орой хэзээ нэгэн цагт биелэх л болно. Таны амьдралд юу тохиолдох нь өнөөдрийн хийсэн ажлаас тань шалтгаална. Танд бизнесийн сайхан санаа төрсөн ч санхүү, танил тал, мэргэжилтэн дутагдаж магадгүй. Тус болж чадах хамтрагчид хай. Эхнээсээ л нээлттэй байвал та хоёр амжилт олно. Гэхдээ мөрийтэй тоглох, хурдан баяжих муу санаанаас хол бай. Байгаа мөнгөө үрээд хурдан хоосорч магад.
МАТАР (12/22-1/19)
Хэцүү өдөр. Хэдийгээр байдлыг бага зэрэг тэнцвэржүүлэхэд туслах аз завшааны өнгөцхөн хандлага цухуйж байгаа ч огторгуйн сөрөг нөлөө үргэлжилж байна. Таны уран сэтгэмж дээшилж, таны томоор сэтгэх чадвар аль хэдийн биеллээ олсон төслийг нүдэнд чинь харагдуулна. Түнштэйгээ хийж байгаа санхүүгийн маргаан чинь хурцдах болно. Ялангуяа худалдаж авсан зүйл, бизнесээ эсвэл арилжааны үйл ажиллагаагаа зарах талаар маргана. Бизнесийн аяллаа хойшлуулсан нь дээр. Хэрэв энэ нь боломжгүй бол аял, гэхдээ саатал, зогсонги байдал аяллыг чинь тав тухгүй болгоход бэлэн бай. Гэмт хэрэгтнүүд цуглардаг газруудаас холхон бай.
ХУМХ (1/20-2/18)
Ажил хэргийн харьцаанд өөдрөг байдал тогтоно. Өөрийн гадаад үзэмж гэр орноо сайжруулна. Эрх мэдлээ хяна. Янз бүрийн хэрэгт орохоос болгоомжил. Хамт олны ашиг сонирхлыг дэмжих чадвар тань үнэлэгдэнэ. Сөрөг байр эзлэхээс зайлсхий. Ажлаа дөнгөж нээж буй бизнесмен, үйлдвэрийн эзэд зээл авах боломжоо алдана. Өөрийн сэтгэл зүйг удирдаарай. Өөрийн хийж чадах ажлаа л хийхийг хичээх хэрэгтэйг одод зөвлөж байна.
ЗАГАС (2/19-3/20)
Үр дүнтэй өдөр. Өнөөдөр дийлэнх асуудлаа ухаалгаар шийдэж чадна. Гэр бүлийнхээ гишүүдэд цаг гарга. Хайртай хүндээ оройн хоол хийж өгөх юм уу. Зоогийн газарт урт тааламжтай сэтгэгдэл төрүүлж мэднэ. Гэр орныхоо тав тухтай байдлыг хамгаалахын тулд бага зэрэг хөдөлмөрлөх шаардлагатай байна. Мөн тогтсон дадал зуршлаа үүрэг хариуцлага хэмээн ойлгож болохгүй. Энэ нь маш том эндүүрэл болохыг анхаар. Мөн онцын шаардлагагүй зүйлийн төлөө худлаа ярих хэрэггүй. Сүүлд нь таныг эрсдэлд оруулж магадгүй.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайх муу | ||
Үзсэн: 530 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.