Шууд Chart

Нэмэлт санал хураалтын ирц 50.4 хувьтай байна

2016-10-23 14:39:23

Өнөөдөр нийслэлийн долоон дүүргийн 79 хороонд нэмэлт санал хураалт явуулж байгаа билээ.

Нийслэлийн сонгуулийн хорооноос Сум, Дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн нэмэлт санал хураалтын ирцын мэдээг 12 цагийн байдлаар нэгтгэж мэдээллээ. Өглөөний 7 цагт эхэлсэн нэмэлт санал хураалтад таван цагийн дотор 21017 иргэн саналаа өгчээ.

Нийслэлийн Иргэдийн хурлын 2016 оны сонгуулийн санал хураалтын ирцын мэдээ:

  • Багануур 52.8
  • Баянгол 51.6
  • Баянзүрх 49.7
  • Сонгинохайрхан 48.5
  • Сүхбаатар 51.7
  • Хан-Уул 52.4
  • Чингэлтэй 47.7
  • Багахангай 71.2
  • Налайх 61.1      хувтай байна.


Нэмэлт санал хураалтад 12 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн ирц нь хангалтгүй байна.

Нийслэлийн хэмжээнд сонгогчдын санал хураалтын нийт ирц 50.4 хувьтай байгааг нийслэлийн сонгуулийн хорооноос мэдэгдлээ.

Нийтэлсэн: Сонгууль 2016

Нэмэлт санал хураалтын ирц 50.4 хувьтай байна  
Үзсэн: 1569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй