Шууд Chart

Сангийн яам 10.0 тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаасыг нийлүүллээ

2016-10-25 16:36:41

Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай жилийн 16.897 хувийн хүүтэй, 84.936 ширхэг буюу 8.5 тэрбум, 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай жилийн 16.990 хувийн хүүтэй үнэт цаасанд 63.149 ширхэг буюу 6.3 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга тус тус ирснээс Сангийн яамны зүгээс нийт 100.000 ширхэг буюу 10.0  тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаасыг нийлүүллээ. 

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:

1. 28 долоо хоногтой ЗГҮЦ /6 сар/

Үнэт цаасны компанийн нэр Тоо ширхэг
1 "БиДиСек ҮЦК" ХК 31,166
2 "Голомт Секьюритис ҮЦК" ХХК    9,113
3 "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК   9,000
4 "Новел Инвестмент ҮЦК" ХХК 372
5 "Сикап ҮЦК" ХХК 325
6 "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК 24
  Нийт 50,000

 

2. 39 долоо хоногтой ЗГҮЦ /9 сар/

Үнэт цаасны компанийн нэр Тоо ширхэг
1 "БиДиСек ҮЦК" ХК 36,919
2 "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК 9,000
3  "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК 3,381
4 "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК   700
  Нийт 50,000

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Сангийн яам 10.0 тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаасыг нийлүүллээ  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй