
Санхүүгийн зохицуулах хороо Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хуралд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, ажлын алба, газрындарга нар, мэргэжилтнүүд болон ЖАЙКА-ийн Япон дахь ахлах зөвлөх Жиро Цүнадо, Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато, төслийн багийн мэргэжилтнүүд оролцлоо.
Тус төсөл нь 2014 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд ирэх оны долдугаар сард дуусна.
Төслийн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар үлдэж буй жил хүрэхгүй хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, санал бодлоо хуваалцлаа. Үүнд, Бодлогын зөвлөл шинэчлэн бүрдүүлж ажиллуулах, хөрөнгийн зах зээлийн эрсдэлд суурилсан хяналт шалгалт, зохицуулалт явуулах чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өөрийгөө зохицуулагч байгууллагад зориулсан гарын авлага бэлтгэх, Монголын компаниудын IPO /Хөрөнгийн бирж дээр хувьцааг олон нийтэд санал болгох/гаргахыг нэмэгдүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилтын хүрээнд төлөвлөсөн ажуудыг дэлгэрэнгүй ярилцаж, сургалт, семинар болон бусад арга хэмжээг товлолоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн,Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ орууланажиллаж буй төслийн багийнхны үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд,хөрөнгийн зах зээлийн санхүүгийн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд богино хугацааны ажил том үр нөлөө үзүүлж чадахгүй, иймд төслийг цаашид үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна гэлээ.
“Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хурал боллоо | ||
Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.