Шууд Chart

Ж.Энхбаяр ХБНГУ-ын Холбооны Аюулгүй байдлын бодлогын академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016-10-27 17:36:22

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооын дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр /2016.10.27/ ХБНГУ-ын Холбооны Аюулгүй байдлын бодлогын академийн ерөнхийлөгч Карл-Хайнц Камп тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооын дарга Ж.Энхбаяр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт эрчимжиж байгааг онцлоод тэр дундаа зэвсэгт хүчний салбарт нягт хамтын ажиллагаатай байдагт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Ноён Карл-Хайнц Камп УИХ-ын гишүүдийг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд олон улсын цэргийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх асуудлаар санал солилцохоор ирснээ уламжлав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын зэвсэгт хүчний салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцов.


Ж.Энхбаяр ХБНГУ-ын Холбооны Аюулгүй байдлын бодлогын академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй