
Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 30. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын Билгийн тооллын битүүн. Адъяа гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Уул
Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ажил хэрэгч санал дэвшүүлэн удирдлагадаа хандахад таатай өдөр. Гэвч од эрхэс зорилгоо тодорхойлохыг зөвлөж байна. Заримдаа үр дүнд хүрэх үйлдэл нь ажиллагсадтайгаа харьцах харьцааг муутгах магадлалтай. Таны өөрийгөө хүндлэх чанар, зарим нэг хүйтэн хөндий байдал бусдад ихэмсэг бардам зан мэт буруу ойлгогдоно.
ҮХЭР (4/20-5/20)
Санаа сэтгэл өндөр байх өдөр. Нар таны өөдөөс мишээж, таны амьдрал өнгө өнгөөр алаглан цэцэглэх болно. Та энэ өдөр дэлгүүр хоршоогоор хэсэж, өөрийн шинэ дүр төрх, стиль имижийг бүрдүүлээрэй. Та дуулсан ч, бүжиглэсэн ч, зураг зурсан ч бай өөрийгөө аз жаргалтай нэгэн гэсэн бодолтой явах нь. Хайр дурлалын зам өмнө тань гэрэлтэж байна. Таны нэр хүнд өсөхийн хэрээр өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Гэхдээ та энэ бүх чамин, тансаг зүйлсээс илүүтэйгээр амьдралын энгийн зүйлсээс баяр баяслыг олж байгаарай.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хамаатан садантайгаа та маргалдаж муудалцаж болох юм. Хэрэв таны буруу бол аль болох түргэн эвлэрэх танд ашигтай. Урт хугацааны зорилго тань таныг хурдан хүрч ирэхийг шаардах болно. Хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас ч гарч чадах сайн зөн билэгтэй байна. Хүүхдүүддээ анхаарал тавь. Тэдэнтэй оройг өнгөрүүлэх боломжийг бүү алд.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Үйл явдлаар дүүрэн өдөр. Түгшүүртэй уур амьсгал ноёлсон хэвээр байх бөгөөд тогтворгүй байдал, бодит хэрэглээний зантай хоршино. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол энэ үе маргаан эхлэхэд тохиромжтой цаг биш гэдгийг сана. Гэхдээ таны хамтрагч чинь одоо л яг цаг нь болсон гэж үзээд сөргөлдөөн үүсгэж болох юм. Хайр дурлалын харьцаа романтик бөгөөд тачаангуй байх нь юу л бол гэхдээ тогтвортой, бат бэх байх болно. Ганц бие хүмүүс өөрөөсөө ахмад эсвэл илүү нас биед хүрсэн нэгэнд дурлаж болзошгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Идэвхитэй өдөр. Өнөөдөр маш их ажилтай байх бөгөөд танд амрах ч зав олдохгүй ачаалал ихтэй байх болно. Хүмүүсийн танд найдаж үлдээсэн ажлыг гүйцээж, бусад ажлыг түр хойш нь тавьж өөрийгөө амраа. Өглөөнөөс эхлээд л цовоо сэргэлэн байж чадвал гайхалтай үр дүнг авчрах болно. Өнөөдөр хэдий амралтын өдөр ч өдрийн хоолны завсарлагаагаар л түр амрах боломж гарах бололтой. Хайр дурлал мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэг хариу өгөх боломжгүй байна. Хэрвээ та өөрийн хийж буй зүйлдээ сайтар анхаарлаа төвлөрүүлж чадвал таны амьдрал илүү амар болох болно.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр та бүхий л зүйлд баяр баясгалантай хандах болно. Хайр дурлалын асуудал тань халуун бөгөөд богино байх төлөвтэй. Аальгүйтэл сээтэгнэлээс улбаалан хэн нэгнийг гомдоохгүй байхыг хичээ. Хэрвээ та удаан хугацааны зорилгоо тодорхойлох хэрэг гарвал бусдын зөвлөгөөг хуваалцахыг үнэхээр хүсч байна уу гэдгээ эргэцүүлэн бодоорой.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Мэдрэмтгий өдөр. Хэдийгээр энэ ордныхон сэтгэл санааны байдлаа гадагш нэг их гаргаад байдаг хүмүүс биш боловч өнөөдөр энэ зангаа өөрчлөх бололтой. Хувийн болон хамтарсан хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд таныг дайны талбарт аваачина. Ялангуяа та гэр бүлийн зардалдаа тооцоо хийж чаддаггүй бол асуудал хурцадна. Та аливаа эрсдэлтэй ажлаа дуусгана. Танд магадгүй, одоогийн байдлыг өөрчлөх шинэ төсөл хэрэгтэй бололтой.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны ажил хэрэгт сайнаар нөлөөлөх үйл явдал болно эсвэл сайхан мэдээ ирэх магадлалтай. Ирээдүйтэй шинэ төлөвлөгөө таны ажлын хэв маяг ба түвшинг өөрчилнө. Эсвэл та хамтарсан төсөлд оролцох санал хүлээн авна. Энэ нь багагүй мөнгөн орлого авчрахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр таны хувийн амьдрал, мэргэжлийн үйл ажиллагаанд тань нөлөөлж улмаар хайрттайгаа харьцах харьцаанд тань тодорхой өөрчлөлтүүдийг авчирна.
НУМ (11/22-12/21)
Аз мэдcэн хэрэг. Сэтгэл хөдлөл тань өнөөдөр дүрэлзэж мэдэх тул, юм бүхнийг гэрэл гэгээтэй байлгахыг хичээ. Танд хийх ёстой жагсаалтынхаа бүх ажил хэргийг хийж дуусгах энерги, хүч, оюун ухаан хангалттай их байна. Их сонирхолтой зүйлээсээ ухарч няцах дургүй байвал танд гутрал ирж болох юм. Таны бодол, сүсэг бишрэл, гүн ухааны ойлголтонд төвлөрч чадна.
МАТАР (12/22-1/19)
Гэрсэг өдөр. Та гэр бүлдээ ихээхэн анхаарал тавина. Хамаатныдаа зочилсон, хайртыгаа халамжилсан гээд аль нь ч бай таньд сайхан санагдах болно. Харин таны хүслийг зөвшөөрсөн бол та шинэ байр худалдаж авах талаар сураглаж эхэлнэ. Үүнээс өмнө одоо байгаа байшингаа зараад мөнгийг нь хэрэглэсэн ч болно. Гэхдээ цаг нь иртэл хүлээ гэдгийг баттай хэлье. Та эхлээд хэнтэй хаана амьдарч байгаагаа ойлгох нь чухал. Харин эхлээд гараашаа зарах талаар бодоод үзэхийг зөвлөж байна.
ХУМХ (1/20-2/18)
Өлзийтэй өдөр. Амралтанд явах боломжийг бүү алд. Энэ ордныхон гайхалтай амралтыг өнгөрүүлэхийг мөрөөдөх бөгөөд хүслээ биелүүлэхэд ямар нэгэн юм хийж эхлэхэд өнөөдөр яг тохирно. Санхүүгийн боломж тань хүрэлцэхгүй байсан ч үүнд шаардлагатай мөнгийг олж чадна. Гэр бүл зохиох санаа толгойноос тань салахгүй бөгөөд өөр зүйлийн талаар бодоход хэцүү байна. Зарим нэг нь хүүхдэдээ санаа зовох ба ийм асуудалтай аль хэдийн тулгарч байсан найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдвөл шийдэл олж чадна.
ЗАГАС (2/19-3/20)
Анагаах өдөр. Сүүлийн үеийн дарамт, стрессээс болж ихээхэн ядарсан байна. Байгаа орчноос холдуулах ямар нэгэн юмыг төлөвлөж, бодол санаагаа эргэцүүлэн бодох боломж гарга. Түр зуур нохойгоо салхилуулахаар явсан ч болно. Томоохон арга хэмжээнд оролцох ёстой боловч боломжгүй болвол уучлал гуйж буй захиа илгээ. Өөртөө зориулж онцгой юм хий. Бие махбодийн хувьд таныг сорих шинэ зүйл сонирх.
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.