Шууд Chart

Монголын хөрөнгийн бирж 31 үнэт цаас арилжаалжээ

2016-10-30 11:47:40

Энэ долоо хоногт Монголын Хөрөнгийн бирж 31 үнэт цаас арилжаалсан байна. Үүнээс идэвхтэй арилжигдсан үнэт цаасны тоо ширхэгээр АПУ компани тэргүүлж, нийт 29413 ширхэг үнэт цаас арилжаалсан бол үнийн дүнгээрээ "Тавантолгой" компани 13 сая 332 мянга 988 төгрөгийн үнэт цаас арилжаалжээ.

Харин энэ долоо хоногт “Авто импекс” компанийн үнэт цаас хамгийн их өсөлтийг үзүүлж 14.6 хувьд хүрсэн бол “Монинжбар”  компанийн үнэт цаас 8.7, “Махимпекс” компанийн үнэт цаас 8.4, “Эрдэнэт хүнс” компанийн үнэт цаас 4.5, “Гермес центр” компанийн үнэт цаас 3.6 хувьд тус тус хүрч өссөн байна.

Эсэргээрээ "БИ ДИ СЕК" компанийн үнэт цаас хамгийн их бууралттай буюу 18.9 хувиар буурсан бол, “Шарын гол”, “Ноёт хайрхан”, “Материалимпекс”, “Хөх ган” компанийн үнэт цаас 17.6-12.8 хувь болтлоо тус тус буурсан байна.


Монголын хөрөнгийн бирж 31 үнэт цаас арилжаалжээ  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй