Шууд Chart

И.Болормаа: Дохионы хэлийг нөхрийнхөө төлөө бие дааж сурсан

2016-10-30 12:57:04

Нийслэл хот үүсэн үүсгэн байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан “Монголын мэдээ” сувгийн  дохионы хэлний хөтлөгч, хэлмэрч багш И.Болормааг энэ сарын 28-ны өдөр НИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна.

Энэхүү “Хүндэт тэмдэг”-ээр нийслэл Улаанбаатар хотын хөгжил, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэнийг шагнадаг билээ.

И.Болормаагийн хувьд дохионы хэлний хэлмэрчээр 22 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд зөвхөн телевизийн дохионы хэлний хөтлөгчөөр л гэхэд 14 жил ажилласан байдаг.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хангахын төлөө тууштай ажиллаж яваа түүнтэй холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

-Та хэзээнээс дохионы хэлмэрчээр ажиллаж байна. Яагаад заавал дохионы хэлмэрч болох болов?
-Дохионы хэлний хэлмэрч болоод 22-23 жил, дохионы хэлний хөтлөгч болоод 14 жил болсон байна. Миний хань сонсголын бэрхшээлтэй хүн байдаг учраас анх нөхрийнхөө төлөө бие даан дохионы хэл сурч байсан. Ер нь дохионы хэлний хэлмэрчдийг хараад байхад олонх нь өөрсдөө бие даан сурсан байдаг юм билээ.

-Монголд дохионы хэлний хэлмэрч, хөтлөгчид тун бага байдаг. Ер нь яг энэ мэргэжлээр тусгайлан мэргэжилтэн бэлгэдэг юм уу?
-Дээхнэ үед Унгар улсад дохионы хэлний хэлмэрчдийг тусгайлан бэлтгэдэг байсан. Гэвч энэ ажил зогссон л доо. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр сургуульд бол согог зүйч мэргэжлээр сургадаг анги байдаг. Гэвч энэ бас учир дутагдалтай. Өнөөдөр байгаа гарын таван хуруунд багтах дохионы хэлний хэлмэрчдийн хувьд төрийн хийх ёстой ажлыг үүрч явна гэж хэлэхэд хэлсдэхгүй байх.

-Телевизийн дохионы хэлний хөтлөгч байх хэр хүндрэлтэй вэ?
-Дохионы хэлний хэлмэрч гэх энэ мэргэжил дэлхий дээрх хамгийн аюултай, хортой ажлын хоёрдугаарт бичигддэг. Энгийн хүмүүстэй адилхан зүйл биш шүү дээ. Бүхий л сэтгэл санаа, бие махбодиороо ажиллаж, бусадтай яг адилхан сэтгэхийн тулд уншиж, ойлгох хэрэгтэй. Дээр нь ажиллаж буй орчин нөхцөл гээд бүхий л зүйлээс эхлээд хүндрэлтэй зүйлс маш их бий.

-Ярилцсанд баярлалаа. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

И.Болормаа: Дохионы хэлийг нөхрийнхөө төлөө бие дааж сурсан  
Үзсэн: 4253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.191.xxx] 2016-11-07 12:14
тэр хүндрэлтэй, аюултай гээд бгааг нь сайн яриулахгүй дээ үзэгчид бол тэр бүр мэдэхгүйшдээ
Зочин [103.57.93.xxx] 2016-11-02 17:09
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй